top of page

"Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа"

  • Mar 23
  • 1 min read

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь NTV телевиз-ийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь" группээс 1.3 сая ам.долларын хандив авсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр (2026.03.23) албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн юм.

Харин энэ мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Ямар ч аргаар хамаагүй гүтгэн, барьцалдаж байгаа мэт санагдаж байна. Надад хэлэх үг ч олдохгүй байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье. Энэ хүн болон холбогдох бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа.

Өнөөдөр хүртэл ‘14 давхрыг дээрэмдүүлсэн’ гэх иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг гэрчийн хамгаалалтад авна. Хэргүүд нь тогтоогдож эхлэхээр өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл тарааж байна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй болсныг илт ашиглаж байна. Т.Аюурсайхан одоо ярих хэрэгтэй, удахгүй Б.Ганхуяг гарна. Энэ хоёр нөхөр ярих хэрэгтэй” гэв.



Comments


bottom of page