top of page

"Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг"

  • Mar 23
  • 1 min read

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг. Энэ хүн шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулах бүх ажлыг ингэж хийдэг юм байна.

Удахгүй нотлох баримтууд гараад ирнэ, үнэн худал нь ил болчихно. Ямар ч асуудал байхгүй. Намайг “Бодь” компанид ажилласан гэж хүртэл гүтгэлээ.

Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Улсын хил дээр 66 га газар ашиглах зөвшөөрөл шууд өгсөн, оффтек гэрээнүүд, зар сурталчилгаа нэрээр хувийн компанидаа мөнгө авсан гээд нууцын тамга дараад дураараа аашилж байсан. Үүнийг нь ил болгохоор ингэж гүтгэлэг тараадаг юм байна.



Comments


bottom of page