top of page

Манай улсад 2035 он гэхэд ундны усны нөөц хомстох аюул байгааг анхааруулав

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Dec 1
  • 1 min read

Манай улсад 2035 он гэхэд ундны усны нөөц хомстох аюул байгааг анхааруулав. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд манай улсыг усны гачигдалтай гэж нэрлэдэг байна. Иймд гүний биш, аль болох гадаргын усаа ашиглахыг зөвлөдөг.       Нийслэл Улаанбаатарт Мянганы сорилтын сангийн томоохон төслүүд хотын баруун хэсэгт хэрэгжсэнээр энэ хугацааг 100 хүртэл жилээр хойшлуулжээ. Зарим судлаач энэ огноог 2035-2040 он гэж үздэг. 

Гэсэн ч нийслэлийн хүн амын тоо өссөөр байгаа нь гүний усны хэрэгцээг мөн өсгөж байдаг.

Нийслэлийн төвийн усны нөөц Баянзүрх дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн доорх гүний худгууд юм. Тус дүүргийн 26-р хороо өмнө нь нийслэлчүүдийн ундны усыг хангах эх үүсвэрт тооцогдож байв. Гэвч тухайн байршлын гүний ус бохирдсон гэдэг үндэслэлээр дээр нь томоохон орон сууцны хорооллууд босгосон юм.      ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, дэд профессор Б.Аюурзана "Усны эх үүсвэр бүхий газрыг хумих нь усны нөөцийг ч мөн бууруулах эрсдэлтэй. Мөн гүний усны эх үүсвэртэй ойрхон суурин газар үүссэнээр гүний усыг бохирдуулах аюултай" гэв.                            

Нийслэлийн удирдлага БНХАУ-ын дэмжлэгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр Үндэсний урлагийн их театрын барилгыг барих болсон. Энэ шийдвэрийг усны салбарын эрдэмтэд хүчтэй эсэргүүцсээр байна. 


ree

Comments


bottom of page