Монгол Улс жилдээ 560 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны металлургын цогцолбортой болно
- Эрдмийн далай сонин
- Nov 10
- 2 min read
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Ирэх таван жилд томоохон үйлдвэрүүд ашиглалтад орно. Бодлогын эрс өөрчлөлт хийхээс аргагүй байгаа. 2026-2030 оны хооронд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрлэдэг орон болох зорилт тавьсан.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57-гийнх нь үйл ажиллагаа зогссон.
Өөрөөр хэлбэл, бид хууль эрх зүйн орчноо сайжруулж шинэчлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн, үзэл баримтлалаа батлуулах гээд.
АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна, хэн нэмүү өртөг шингээж байна, хэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.
УИХ-аар энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл эрс сэргэнэ. Дотоодын баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн тухайд ийм ажил хийгдэнэ.
Хоёрт, зэс хайлуулах үйлдвэр буюу “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд үйлдвэр технологийн паркийг үндсэндээ ашиглалтад оруулаад байна. Өмнөх парламентаар нэр бүхий гишүүд Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Энэ хуулийн хүрээнд үйлдвэрийн дэд бүтцийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх, үйлдвэрийг нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа барих зорилготой. Уг хуулийн бодит эхлэл болж улсын болоод хувийн, мөн орон нутгийн өмчит үйлдвэр технологийн паркууд ажиллаж байна. Энэ дээр нэг том үйлдвэр баригдах нь зэс хайлуулах үйлдвэр. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ -ийг Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд дээр удаан хугацаанд гацсан байсныг өнгөрсөн наймдугаар сард шинэчилж баталлаа. Техникийн даалгаврыг нь “Эрдэнэт” үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт өглөө. Одоо тендер нь зарлагдаад Монгол Улс жилдээ 560 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны металлургын цогцолбортой болно.
Үйлдвэрлэлийг бүтээн байгуулалт 2.6 жилд хийгдэнэ.
Гуравт, 1 сая тонн төмөр хайлуулах хүчин чадалтай Дархан-Сэлэнгийн бүс нутагт төмрийн үйлдвэр баригдана.
Техникийн ажлыг “Эрдэнэс Монгол” нэгтгэл болон Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд дээр ид ярьж байна. Модель, хөрөнгө роруулалтын ажлыг нь төлөвлөөд ойрын хугацаанд зарлахад бэлэн болгоно.
Дөрөв дэх нь нефть боловсруулах үйлдвэр. Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Биднийг ажил авахад 27 хувийн гүйцэтгэлтэй байсан, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд эрчимжүүлснээр гүйцэтгэл 50 хувьд хүрсэн. Маш олон бэрхшээлтэй байсан, анхаарахгүй байсан асуудал бий. Одоо бол бүх тоног төхөөрөмжийн суурь дэд бүтцүүд хийгдээд дууссан.
Том хэмжээний лицензтэй нэрэх, цэвэршүүлэх, дамжуулах, халаах, хөргөх үйлдвэрийн технологийн захиалга хийгдсэн. Энэ өвөлдөө багтаад ачигдаж ирнэ. Ирэх таван жилд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Мөн баяжуулах болон боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах зорилг тавьж байна.



Comments