top of page

Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ УУ

  • Mar 27
  • 1 min read

Ардчилсан намаас санал болгосон намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн саналыг МАН-ын зарим гишүүд дэмжиж байсан учраас УИХ-ын үйл ажиллагаа гацаад байсан юм. Тиймээс МАН-ын бүлэг намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлын товоо зарлахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал дараагийн Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар ажиллана гэсэн улс төрийн тохироонд МАН-ынхан хүрсэн байна.

Ингэхийн тулд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа товлож, Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдыг нэр баталгаажуулна. Тиймээс Н.Учрал дараагийн Засгийн газраа дангаараа байгуулах уу УИХ дахь намуудтай хамтрах уу гэдэг асуулт гарна.

Албан бус мэдээллээр, Н.Учрал дараагийн Засгийн газраа АН, Үндэсний эвсэлтэй хамтран зохион байгуулна гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Гэвч Ардчилсан намын зүгээс дараагийн Засгийн газартай хамтрахгүй, тохирохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.



Comments


bottom of page