top of page

Н.Учрал: Зөвд зөөлөн, бурууд хатуу шаардлага тавьж ажиллана

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 20
  • 1 min read

МАН-ын дарга Н.Учрал УИХ-д томилогдсоныхоо дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

"Би өөрөө засгийн газарт ажиллаж байсан учраас энэ таван жилийн чиглэл, энэ жилийн төсөв, ирэх оны төсөв төсөөллийг боловсруулсан учраас надад өнөөдрийн засгийн газрын бодлого үйл ажиллагаа надтай нэг шугаманд байна.

УИХ-ын даргын хувиар зөвд зөөлөн, бурууд хатуу шаардлага тавиад дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Төрийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна.

Өнгөрсөн цаг хугацааны улс төржилт, нам дотор үүссэн асуудлуудыг бид намынхаа хурлаар шийдвэрлээд явсан. Энэ танхимаас хуулийн зөв засаглал бий болох ёстой, энэ танхимаас ёсзүй ярих ёстой. Тийм учраас ёсзүйтэй хариуцлагатай байхыг эрх баригч намын даргын хувьд намын гишүүдээсээ болон УИХ-ын гишүүдээс шаардана."


ree

Comments


bottom of page