top of page

Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 7 days ago
  • 1 min read

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай: Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна.

Тухайлбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээ ний 15.1 км, 12 байршилд тавихад 12.6 тэрбум төгрөг, Ганц худаг орчмын үерийн хамгаалалт хийх 3.9 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр баригдах дэд станцын ажилд 2 тэрбум төгрөг, гэрэл цахилгаангүй, хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад 10 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө оруулалтад 59.4 тэрбум төгрөг зарцуулах байна.

Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд олон нийтээс гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх, засах болон бусад саналууд иржээ.


ree

Comments


bottom of page