О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан
- Jan 15
- 2 min read
АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дүрмийн бүртгэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан.
АН-ын шинэ дүрмийн бүртгэлийн дагуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой АН-ын дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна. АН аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл гээд бүтэн шатандаа 100 хувь шинэчлэгдэнэ. 2026 оны 5-р сарын 1-нийг хүртэл АН-ын дотоод шинэчлэлийн ажил үргэлжилнэ.2-р сарын 1-нээс 3-р сарын 10-ныг хүртэл нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийсний дараа 3-р сарын 10-наас 4-р сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулна. 4-р сарын 7, 8-нд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилж, их хурлаас албан ёсны Үндэсний бодлогын хороо болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилно. 5-р сараас АН 2027 оны буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, дотоод сунгааг зохион байгуулна.-АН-ын шинэчилсэн бүртгэлийг хэрхэн явуулах вэ?-АН-ын хуучин болон шинээр гишүүдийг бүртгэж, Democracy passport буюу Ардчиллын гэрэгэ-г эзэмшүүлнэ. Хуучны намын батлах гэдэг ойлголтыг халж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч элч төлөөлөгч байна философийн хүрээнд чип бүхий цахимжсан үнэмлэх олгоно.
ХурДан системээр 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Цахимаар бүртгэгдсэн гишүүддээ бүгдэд нь Ардчиллын гэрэгэ гардуулж өгнө. Намын гишүүнийхээ татварыг төлсөн гишүүд дотоод сонгуульдаа оролцох юм. Шинэчлэлийн ажлын бэлтгэл ажил хангагдаж байна. Үүнтэй холбоотойгоор АН-ын дүрэмд бага хэмжээний биш, шинэчилсэн найруулгын хэмжээний өөрчлөлт орсон.
-АН Засгийн газрыг огцруулна гэсэн байр сууриндаа хэвээр байгаа юу?-УИХ дахь АН-ын бүлгээс 2025 оны төгсгөлд Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах ёстой гэж байр сууриа илэрхийлж, тодорхой шаардлага тавьж гарын үсэг цуглуулсан. Энэ асуудлыг өргөн барих хэмжээнд буюу УИХ-ын 32-оос дээш гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Зарчмын шаардлага хэвээрээ.
Энэ бол хоёр үе шаттай. 1-рт, УИХ-ын 32-оос дээш гишүүн дэмжиж гарын үсэг зурвал ЗГ-ыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. 2-рт, УИХ-ын 64-өөс дээш гишүүний саналаар ЗГ-ыг огцруулна. Энэ асуудал үр дүнд хүрэх ёстой. Засгийн газар алдаатай бодлогоо засах хэрэгтэй. Засахгүй бол огцруулах асуудлыг өргөн барина. Огцруулах асуудлыг өргөн баривал үр дүнд хүрч огцруулах ёстой гэж үзэж байна. АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Засгийн газрын тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Алдаатай бодлогоо засахгүй бол огцруулна. Оны төгсгөлөөр УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсан. Нөгөө талаар ажлын хэсэг тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажиллая гэсэн тул энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.




Comments