Онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн хамжигч болох Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
- Jan 23
- 1 min read
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 16, 32 настай иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүн хэлэлцээд Ц.Дагвадоржийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, хорих ялыг хаалттай ангид эдлүүлж, 468 сая төгрөг гаргуулан хохирогч Ш, Ү нарын ар гэрт олгуулахаар шийдвэрлэлээ.
Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2026.01.23/ шийдвэрээ гаргасан юм.




Comments