top of page

"Оюу толгой"-н сонсголд гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд гэрчээр дуудагджээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 13
  • 1 min read

Оюутолгойг хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийг зарлалаа

Үе үеийн гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 27 УИХ зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан 300 гаруй хүнийг сонсголд дуудаж байна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Өчигдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоолоо баталсан. Энэ сонсголд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан. Бид бүхний сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид Оюутолгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байна.

Тодруулбал, Монгол Улсын үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, АМГТГ, салбар яам, Сангийн яам зэрэг олон албан байгууллагуудаас нэрсийг зарлаж байна” гэв.


Тухайлбал, 

  • Ерөнхийлөгч Н.Багабанди

  • Ерөнхийлөгч Н.Энхбаяр

  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

  • Ерөнхий сайд Г.Занданшатар

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

  • Ерөнхий сайд М.Энхболд

  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг

  • Ерөнхий сайд С.Батболд

  • Ерөнхий сайд С.Баяр

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар "Оюу толгой"-н сонсголд дуудагдахаар болсон байна. 


ree

Comments


bottom of page