П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ
- Jan 8
- 1 min read
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2025.01.07/ Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилжээ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм.
П.Дэлгэрнаран өмнө нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,-"Автобус-3" компанийн захирал, "Авто тээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ.




Comments