top of page

П.Наранбаяр: Тухайн сургуулиуд энэ дээрэлхэлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгааг судлуулж арга хэмжээ авах болно

  • Mar 11
  • 1 min read

Бидэнд бодлого байхгүйдээ биш үүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй нь асуудал болоод байна. Хүүхдүүдийн 79 хувь нь дээрэлхэл байдаг, 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсан. 

Сургуулийн соёлыг бүрдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой. Бусдыг дээрэлхэх доромжлох хэцүү нөхцөл байдлыг үүсгэмээр байна. Өөрөөр хэлбэл зөвийн ноёлол бий болгомоор байна. Хэн нэгэн бусдыг дээрэлхэх үед бусад нь дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй. 

Нэгэнт ийм хэрэг гарсан тохиолдолд сургуулийн нийгмийн ажилтан, захирал, эцэг эхийн төлөөлөл оролцсон баг оруулж ажиллуулах, энэ хэрэг эрүүгийн шинжтэй эрхзүйн чадамж хүлээх боломжтой тул цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой. 14-с дээш насны дээрэлхэж байгаа хүүхдийг өмөөрөөд байх ямар ч шалтгаан байхгүй. 

Харин тухайн сургуулиуд энэ дээрэлхэлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгааг судлуулж арга хэмжээ авах болно.



Comments


bottom of page