top of page

Прокурор: Бусдыг бүлэглэн хүчирхийлсэн гэх хэргийг хаагаагүй, мөрдөн шалгаж байгаа

  • Jan 23
  • 1 min read

Иргэн Н.Ш их сургуулийн ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн. Прокурорын байгууллагаас хэргийг удаа дараа буцаасан гэх мэдээллийг түгээсэн.

Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодруулахад “Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан.

Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх” гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэв.

Бусдыг бүлэглэн хүчирхийлсэн гэх этгээдүүд нь СУИС-ийн салбар сургуулийн оюутнууд байсан гэдгийг хохирогч мэдээлж буй. 



Comments


bottom of page