top of page

С.Бямбацогт: Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болсноор төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооно

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 7 days ago
  • 1 min read

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: "Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд бараг жил өнгөрлөө. УИХ яаралтай хэлэлцэж баталмаар байна. Мөн төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. 

Засгийн газраас Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргасан. Төрийн өмчит компаниудад 134 их наядын хөрөнгө бүртгэлтэй байна. Тиймээс төрийн өмчийн хөрөнгийг бүртгэж, ямархуу байдлаар актлагдаж борлуулагдаж байгаа болон санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагаа зэрэг бүхий л мэдээллийг тус цахим системд ил тод тавина” гэв.  

Ингэснээр төрийн өмчит компаниудад үүрлэсэн хулгай зэлгий арилж, томилгоо, сонгон шалгаруулалттай холбоотой зүйлс ил тод болно. Ингэж байж иргэдийн хардалт сэрдэлтийг арилгахаас гадна төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооно" гэв.


ree

Comments


bottom of page