top of page

Сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал гуйв

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 20
  • 1 min read

Заналхийлсэн үг хэллэг хэрэглэсэн үйлдэлдээ хүлцэл өчиж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсчээ.  УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хуралдах үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Хохь чинь шүү, аятайхан байгаарай чи” гэж УИХ-ын гишүүн Д.Ганмааг заналхийлсэн дуулиан дэгдэж байв. Болсон явдлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа “Сайд Ж.Чинбүрэн “Хохь чинь шүү, аятайхан байгаарай чи” гэж заналхийлсэн үг хэллээ. Г.Лувсанжамц гишүүн хүрч ирж, “Зарчмын шаардлага тавьж байхад та эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж эр хүний хувиар хэлээгүй бол юугаар төгсөх байсан юм мэдэхгүй. Эмч, эмнэлгийн ажилтны цалин нэмэх, ачааллыг нь бууруулах, гадагшаа гараад байгаа урсгалыг зосгоох талаар асуудал хөндөж, тоо баримт шаардахад Ж.Чинбүрэн сайд миний хажууд хүрч ирж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, үг хэлэхэд минь эмэгтэй хүний хувьд шууд дээрэлхсэн. Анх удаа би эх орондоо ирээд сэтгэл зүйн дарамтад орж үзэж байна. Г.Лувсанжамц гишүүн хэлж яриагүй бол юугаар төгсөх байсан юм, айдастай хүйтэстэй байна” гэж болсон явдлын талаар тайлбарлаж байв.


ree

Comments


bottom of page