top of page

Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 12
  • 1 min read

Сэтгэцийн эрүүл мэнд нь зөвхөн сэтгэл санааны байдал биш, бидний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, стресс удирдах чадвар, харилцаа, шийдвэр гаргах чадвар зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг.

 

Хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах вэ?

Стрессийг удирдах: Бясалгал , амралт , гүнзгий амьсгаа авах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх  зэрэг стресс тайлах аргуудыг хэрэглэх.

Эерэг сэтгэлгээ: Сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалахад эерэг сэтгэлгээ чухал. Өдөр бүр талархал илэрхийлэх , бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулах хичээл зүтгэлтэй байх.

Нийгмийн дэмжлэг: Хүн бүрд дэмжлэг хэрэгтэй байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар нээлттэй ярилцаж , ойр дотны хүмүүстэй холбоо барьж , шаардлагатай үед мэргэжлийн тусламжаар дэмжлэг авах нь чухал.


Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжууд

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй уулзах (психологич, сэтгэцийн эмч)

Онлайн зөвлөмж үйлчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг авах платформууд

Өдөр тутмын бясалгал, йога , агаар салхинд гарах  зэрэг энгийн аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэх.

Эмпати, талархал, өөрийгөө хайрлахад анхаарах нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад туслах чухал алхамууд юм.


ree

Comments


bottom of page