Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг санал болгоно
- Эрдмийн далай сонин
- Nov 10
- 1 min read
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Гэр бүлийг дэмжих хүрээнд олон улсын түвшинд санхүүгийн хөшүүргээр буюу татварын хөнгөлөлтөөр дэмждэг бодлого хэрэгждэг. Тийм учраас гэр бүлийг дэмжих хүрээнд нэгдүгээт, гэр бүлийн нэг гишүүнийг ХАОАТ-аас чөлөөлөх. Эхнэр, нөхөр хоёр зэрэг хөдөлмөр эрхэлдэг бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг ХАОАТ -аас чөлөөлье. Ингэхдээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг хамруулна.
Хоёрдугаарт, орон сууц худалдан авах ипотекийн зээлийг 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айл хүссэн бол оочерыг нь урагшлуулъя гэдэг заалт оруулсан.
Эдгээр заалт нь хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа юм.
Эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг санал болгоно. Гэр бүл маань нэг Эрүүл мэндийн даатгал төлсөн байхад түүгээрээ гэр бүлийн гишүүд нь эрүүл мэндийн үйлчилгээ авч болдог гэх мэт хөшүүргийг тусгаж өгсөн.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт танилцуулсан, Засгийн газар дэмжвэл УИХ-д өргөн барина.
Засгийн газар шинээр байгуулагдангуут гэр бүлд ээлтэй бодлого боловсруулах чиглэл өгсөн, энэ хүрээнд уг төслийг боловсруулсан.



Comments