Томуугийн өвчлөлийн хувь буурах хандлагатай байгаа ч эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо өсжээ
- Эрдмийн далай сонин
- 2 hours ago
- 1 min read
ЭрУлсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцжээ. Нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулсан байна. Тэрбээр өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ.
Түүнчлэн, томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед
Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргаж үзлэгийг энэ долоо хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.




Comments