Тээврийн хэрэгслийн нэрийг И-Монголиа системээр дамжуулан цахимаар шилжүүлэх боломжтой боллоо
- Эрдмийн далай сонин
- 6 days ago
- 1 min read
Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг И-Монголиа системд нэвтрүүлснээр иргэд биеэр очиж дугаарлах шаардлагагүй болж, үйлчилгээг бүрэн цахимаар авах боломжтой боллоо.
Өдөрт дунджаар 1200 гаруй иргэн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төв болон Улаанбаатар хотын 32 салбарт очиж үйлчилгээ авдаг байсан нь ихээхэн цаг хугацаа, хүндрэл учруулдаг байв. Үүнийг шийдвэрлэж, нэр шилжүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Цахимаар нэр шилжүүлэхдээ:
Нэр шилжүүлэх
Нэр өөр дээрээ шилжүүлж авах
хоёр тал хоёулаа цахим гарын үсэгтэй байх шаардлагатай. Ингэснээр процесс бүрэн цахимжиж, үйлчилгээ илүү хурдан, хялбар болжээ.
Шинэчлэл нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх давуу талтай юм.




Comments