Төрийн албан хаагчдын урамшуулалд 200 тэрбумыг олгоно
- Dec 31, 2025
- 1 min read
Сангийн яамнаас төрийн албан хаагчдын жилийн эцсийн бүх урамшууллыг өнөөдөртөө /2025.12.31/ багтан шилжүүлж дуусгана гэж мэдээлэв. Хэдхэн өдрийн өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай мэдээлэхдээ "Төсвийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын жилийн эцсийн цалин, урамшуулал болох нийт 200 тэрбум төгрөгийг 2026 оны эхний улиралд багтаан олгохоор байна" гэдгийг онцолж байсан юм.
Төрийн сангийн гүйлгээ 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 00.00 цагт орон даяар хаагдах ёстой ч төсвийн орлогыг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хаахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.
Мөн 2025 оны Нийгмийн даатгалын санд 161.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд энэ ондоо багтан 32.100 хүнд олгож дууссан байна. Ирэх онд Нийгмийн даатгалын санд 189.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэсэн хэдий ч улсын төсвөөс давсан иргэд ажилгүйдлийн тэтгэмж хүсч байгаа бөгөөд энэ асуудлыг шалгахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.




Comments