УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар Б.Энхбаярыг ажлаа өгөөд, шалгуул хэмээн шаардаж эхэллээ
- Mar 25
- 2 min read
Монгол Улсын хууль зүйн салбарын бодлогыг тодорхойлон зангидах, хэрэгжилтэд манлайлах чиг үүрэг бүхий яамыг толгойлж буй албан тушаалтнууд авлигын хэрэгт нэр холбогдоод байгаа олныг шүүмжийг дагуулж байна.
Нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгөөд шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэн ярилцлага өгөв. Тухайлбал,
А.Ариунзаяа: “Бодь-ийн оффтэйк гэрээ, авлигын асуудалд ХЗДХ-ийн сайд төдийгүй дэд сайдын нэр яригдлаа. Өөрсдөө тэгээгүй гэж байгаа. Нөгөө төлд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан протокол нь байна нэр байна, баримтуудаа АТГ-т өглөө гэсэн. Энэ агуулгаараа хэн нь зөв яриад байна гэдгийг нэг талд гаргах ёстой. Б.Энхбаяр сайд Д.Амарбаясгалан дарга шиг ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Тухайн үеийн хэлэлцээрүүдийн протокол, нотолгоо баримтуудыг гаргуулан танилцахаар Ерөнхий сайд Г.Занданшатарт хүсэлт гаргасан.
Г.Лувсанжамц: УИХ-ын бусад гишүүнд тавьж байсан зарчмын шаардлагаа биелүүлж, ажлаа өгөөд шалгуулах нь зөв.
О.Батнайрамдал: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан эсэх, авсан зээлээ бүрэн чөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Ерөнхий Сайдад асуулт тавилаа.Хулхи их сургуульд суралцахдаа (“sham university”) хувийн дансандаа 32,000 доллар авчаад, хууль бусаар чөлөөлүүлсэн түүхтэй, хуурамч диплом авсан, аваагүй нь ч тодорхой биш, Хууль зүйн сайд гэж байх уу. Хүний ёсоор ажлаа өгөөд шалгуул гэв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Нүүрсний сонсголын зорилгыг хазайлгасан, “Бодь интернэшнл” ХХК-иас нийт 1.3 сая ам долларын авлига авсан, ингэхдээ одоогийн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан. Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд хуулийн зөвлөхөөр үйлчилгээ үзүүлэх нэрээр 11 тэрбум төгрөг авсан. “Бодь интернэшнл” ХХК-ын оффтейк гэрээнээс Бодь Интернейшнл ХХК-руу 110 сая ам.доллар шилжүүлэн авч, Голомт финаншиал группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай объектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улс төрчдөд бэлнээр тус авлигын мөнгийг тараасан хэмээн АТГ-т хандаад байгаа билээ.




Comments