УИХ-ын гишүүн Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно
- Эрдмийн далай сонин
- Nov 20
- 1 min read
УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан асуудлаараа хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Түүнийг "энэ оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан" тухай мэдээлэл өнөөдөр гарсан.
Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа "Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа "хулгайч" болгон шошголдог. Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо. Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй. Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь "ах нар"-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна" хэмээн бичжээ.
Одоогоор Э.Болормаа Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд оролцож байгаа аж.




Comments