top of page

Уурлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөлөө хүүхдэдээ харуулж болох уу?

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 12
  • 1 min read

Та хүүхдийнхээ анхны багш нь тул хүү, охин тань  сэтгэл хөдлөлийн талаарх бүхий л зүйлийг танаас суралцана. Хэрвээ та ямар нэгэн мэдрэмж тэр дундаа сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжээ илэрхийлэх бол илэн далангүй боловч хүүхдэдээ айдас түгшүүр төрүүлэхгүйгээр хэрхэн зөв илэрхийлэх тухай бодох хэрэгтэй.  Ийм үед  та цэвэр агаарт алхах, бусдаас тусламж хүсэх зэргээр  өөрийн  хүнд хэцүү, таагүй мэдрэмжийг хэрхэн даван туулж байгаагаа хүүхдэдээ харуулж үлгэрлэх хэрэгтэй. Нэг зүйлийг мартаж болохгүй.  Хүн сэтгэцийн хувьд эрүүл байна гэдэг нь байнга тайван, аз жаргалтай байна гэсэн үг биш. Харин тухайн нөхцөл байдалд тохирсон сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгон түүнийгээ   зохистойгоор даван туулах явдал юм. 


Сэтгэл санаа тавгүй үедээ юу хийх ёстой вэ?

Сэтгэл санааны таагүй байдал, стресс бухимдлыг  даван туулах зарим аргуудаас хуваалцъя. Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй байгаа бол  тодорхой аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Олон арга бий.  Юуны түрүүнд  та  дотно хүмүүсээсээ дэмжлэг авч болно. Хүн бүрт өөрийг нь дэмждэг, сонсдог дотно хүн буюу хамт олон хэрэгтэй байдаг.  Сэтгэл санааны таагүй байдал, стрессээс ангижрах өөр нэг арга бол өөрийн дуртай зүйлээ хийх. Өөр зүйлд анхаарлаа хандуулснаар бид сэтгэл санааны амар амгаланг мэдэрнэ.    Та дуртай номоо унших эсвэл дотны хүнтэйгээ цагийг өнгөрүүлж болно. Таныг зовоож буй зүйлээс өөрийгөө хөндийрүүлэх нь чухал. Энэ нь танд хүч чадлаа сэлбэж тайвшрахад тусална. Эцэст нь сэтгэл санаа тавгүй  стресс, бухимдалтай үедээ  өөртөө анхаарал тавихын тулд сайн хооллож, унтаж амарч, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх нь нэн чухал. Эдгээр зүйлсийг хийх нь таны өөрийн болон хүү, охины тань  эрүүл мэндэд тустай.


ree

Comments


bottom of page