ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт өнгөрсөн оноос 2 дахин нэмэгджээ
- Dec 15, 2025
- 1 min read
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу "11 насны бүх хүүхдийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар нэг удаа дархлаажуулна. Ингэхдээ сургуульд суурилан зохион байгуулна " гэж заасан.
Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд идэвхжүүлэлтийн ажил хийгдэж, дархлаажуулалтад зорилтод насны хүн амын тоогоор өндөр хамрагдах боломжтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулжээ.
Үр дүнд нь өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 11 насны 18 мянга, 12 насны 14 мянга орчим хүүхэд хамрагджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.




Comments