top of page

"Хүү маань зодуулснаас гар, хөлийн савхан яс хугарч, мэс засалд орсон"

  • Mar 10
  • 1 min read

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн орчинд сурагчид нэгнийгээ зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг өмнө нь үйлдэгдсэн  талаар өөр нэгэн хохирогч хүүгийн гэр бүлээс мэдээлэл өглөө.

Хохирогч хүүгийн аав: Манай хүүг зодсон хэрэг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөртэй холбоотой хэрэг биш. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр өөр ангийн хүүхдэд зодуулж, бие махбоддоо хүнд гэмтэл авсан. Зодуулсны улмаас хүүгийн маань гар, хөлийн савхан яс хугарч, эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэсэн. Эмчилгээнээс хамаарч хичээлээсээ удаан хугацаанд завсардаж, энэ оны гуравдугаар сараас хичээлдээ эргэн орсон.

Үүссэн хэргийн талаар сургуулийн захиргаа, холбогдох албанд мэдээлж сургуулийн хяналтын камерыг шүүж, хэрэг үйлдэх үед байсан хүүхдүүдийг тогтоосон. Гэвч сургуулийн захиргаа уг асуудалд анхаарал хандуулалгүй, хайнга хандсан. Манай хүүхэд рүү хэрэг гарсны дараа холбогдож "Намайг тэнд байсан гэж битгий хэлээрэй" гэх утга бүхий чатуудыг илгээж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд дарамт учруулж байна" гэв.



Comments


bottom of page