top of page

"Хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна"

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 12
  • 1 min read
ree

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчлөнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно. Мөн хуулиас давсан дүрэм журам гаргахыг дээрх хуулиар хориглож байгаа юм.

Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдана. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. НҮБ-ийн арбитат нийцсэн хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Монгол Улсад хэн хөрөнгө оруулах юм бэ гэж бодоход хүргэдэг хуулиудыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.

Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл Монголбанк 13 журмаар үүнийг хориглосон байдаг. Үүнийг хална.

Мөн бүртгэл, зөвшөөрөл нэртэй зохицуулалтуудыг хална. Энэ нь бизнесийн орчинд маш халтай байгаа. Тэгэхээр үүнийг Зөвшөөрөл, мэдэгдэлийн тухай хуулиар зохицуулж, 98 орчим хувийг нь цахимаар авах боломжыг бүрдүүлнэ. Заавал иргэнээс цаасан баримт шаардахгүй.

Нийт 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчинд шилжүүлж байна.

Comments


bottom of page