top of page

Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 13
  • 1 min read

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 14-нөөс 11-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -17…-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 


ree

Comments


bottom of page