Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
- Jan 23
- 1 min read
Яармагаас Хархорин чиглэлд "Дүүжин замын тээвэр" барих ажил үргэлжилж байна. Нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Мөн төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буугаад байна.
Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаа "Дүүжин замын тээвэр төслийн техникийн шийдэлд тусгаснаар үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна" гэлээ.




Comments