ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байна
- Dec 15, 2025
- 1 min read
Иргэн О.Осоржамаа 2025 оны 12-р сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт нас барсан. Түүний үхлийн шалтгааныг тогтоосон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад, "Иргэн О.Осоржамаа осгосон байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш арваад хоногийн дараа нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу одоогоор гараагүй байна" гэв.
Түүний дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол болох юм.




Comments