top of page

Цэрэг дэглэсэн хэрэгт хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгов

  • Dec 24, 2025
  • 1 min read

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2025.12.24/ дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар  асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө.


Comments


bottom of page