top of page

Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.4 сая болгож бууруулжээ

  • Jan 20
  • 1 min read

Малайз улсын холбооны шүүх өнөөдөр /2026.01.20/ 09:00 цагт тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцууллаа. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны шуух хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон байна.

Орон нутгийн Bernama мэдээллийн агентлагаас тодруулахад шүүх хурлаар Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.4 сая болгож бууруулсан байна. 

Мөн цагдаагийн албан хаагч асан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын үйлдэл нь албан үүргийн хүрээнээс гадуур байсан тул Засгийн газрыг хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзсэн гэв. 



Comments


bottom of page