top of page

Шинэ жил зэрэг нийтийг хамарсан баяр тэмдэглэхгүй байхыг уриалав

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 28
  • 1 min read

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах дараах уриалгыг дэвшүүлжээ. Үүнд: 

  • Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тухай Засгийн газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх 

  • Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг цахим хэлбэрээр ажиллуулах, 

  • Шинэ жилийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах 

  • Амны хаалтаа зүүж эрсдэлээс хамгаалах,

  • Ажилтан, албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж, витамин С-ээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, халуун сүү зэргийг ажлын байран дээр өгөх


ree

Comments


bottom of page