Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлд 2-3 жил хүлээж хамрагдахаар байна
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10.8 их наяд төгрөгийн зээл гарч, давхардсан тоогоор 129100 иргэн энэ зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн 35 мянган иргэний хүсэлт арилжааны банкуудад хүлээгдэж байна. Эндээс харахад 2-3 жил хүлээж, ипотекийн зээлээр орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар байна.

Тийм учраас Засгийн газар 2025 оны 7-р сарын 23-ны өдөр орон сууцжуулалтын банк байгуулах Ажлын хэсэг байгуулсан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх, орон суужуулалтын бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, орон сууцжуулалтын эрэлт, нийлүүлэлтийг хангах чиглэлээр Ажлын хэсэг ажиллаж, судалгааг энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах чиг үүрэгтэй манай яаманд ажиллаж байна.



Comments