ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар: Өнгөрсөн жилд нийт 316 тэрбум төгрөгийн өртэй гарах тооцоолол байсан бол оны эцсийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөг өр үлдсэн
- Feb 13
- 1 min read
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар: ЭМД-аар бүх төрлийн тусламж үйлчилгээ, эмчилгээний төлбөрийг хариуцдаг сан биш. Төсөв санхүүжилт хязгаартай учир эмнэлэг, үйлчлүүлэгчийн бүх зардлыг даах боломжгүй. Иргэдийн амь насанд тулсан аюултай өвчлөл, иргэдийг санхүүгийн эрсдэлт оруулахаас сэргийлж хүрээнд 700 оношийг тусгаж өгсөн. Иргэд даатгалаар 700 оношны бүлгийн хүрээнд иргэд үйлчилгээ авах боломжтой. Мөн ЭМД-аар 1554 эмийн сангаас 45 өвчний 159 ерөнхий нэршлийг эм, 169 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувийн үнийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
ЭМД-ын орлого жилээс жилд нэмэгдсэн ч зарцуулалт тэр хэрээр өндөр гарч байна. Орлого зарлагын зөрүүнээс үүдэлтэй өр төлбөрийн асуудал жил бүр ЭМД дээр үүсэж байна. Өнгөрсөн жилд нийт 316 тэрбум төгрөгийн өртэй гарах тооцоолол байсан бол оны эцсийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөг өр үлдсэн. Эрүүл мэндийн даатгал нь бүх төрлийн тусламж үйлчилгээ, эмчилгээний төлбөрийг хариуцдаг сан биш. Нэг талаараа төсөв санхүүжилт хязгаартай учир эмнэлгийн бүх зардлыг даах боломжгүй. Иргэдийн амь насны аюултай өвчлөл болон иргэдийг санхүүгийн эрсдэлт оруулахаас сэргийлж 700 оношны хамааралтай бүлгийн оношийг гаргаж шийдвэрлэсэн. Мөн өвчлөлийг цочмог, төлөвлөгөөт, архаг гэж гурван хэсэгт хуваан авч үздэг. Цочмог, төлөвлөгөөт үйлчилгээний хувьд хязгааргүй буюу олгосон 80 хувийн санхүүжилтэд тооцно. Харин архаг өвчлөлийн хувьд тодорхой төсөв, квот тусгаж өгсөн байдаг" гэлээ.




Comments