top of page

"Эмч нарын цалинг 2026 ондоо 3 сая төгрөгт хүргэнэ"

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 10
  • 2 min read

ree

Эмч нар 2025 оны арваннэгдүгээр сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг төр засгаас шаардаж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд өчигдөр хэвлэлд нээлттэй мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн даатгалын санд реформ хийж байгаа. Өвчлөлийг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, эв санааны нэгдлийн зарчмаар нийгмийн өвчинг эмчлэхэд түлхүү төсөв зарцуулах ёстой даатгалын сан нь замбараагүй, үр ашиггүй болгосон.

Тиймээс санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар эмч нарынхаа цалин хөлсийг нэмэх шийдлийг гаргасан.

Ирэх 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож, тодорхой багц асуудлыг шийдэхээр Т.Мөнхсайхан тэргүүтэй УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, төсөв болон бүтцийн хувьд шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд цалин хөлс нь энэ жил, ирэх жилийн хувьд тодорхой үе шаттай нэмэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн" гэдэг хариултыг өгсөн.

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2026 онд 3 сая төгрөг болгоно. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд "Эмч, сувилагч нарын цалинг нэм" гэж хэлчихээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон. Хоёрт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарын цалингийн систем боловсролын салбараас өөр. Боловсролын салбар улсын төсвөөс шууд цалинждаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ цалин, зардлаа шийдээд явдаг.

Энэ гүйцэтгэлд тааруулж цалинжуулж чадахгүй, өртгийн нэгж үнэдээ хүрэхгүй, тоног төхөөрөмжоо шинэчлэх боломжгүй болж, зөвхөн ажилчдын цалин, эмнийхээ мөнгийг л даатгалаас авч байна.

Тийм учраас эмнэлгүүд хүнд байдалд орчихсон. Бид эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэхээр зургаан төрлийн нэмэгдэл дагаад өсдөг. Гуравт, даатгалын санхүүгийн сахилга бат. Энэ оны төсөв 2.5 их наяд байхад бид эм, эмнэлгийн хэрэгслийн 2024 оны өрөндөө 316 тэрбум төгрөгийг өгчихсөн. Ийм өр үүсэхгүй бол 316 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Дээрээс нь бид бага хэмжээнд хамтын төлбөр хийхээс өөр аргагүй болж байна. Хяналтын механизмын нэг хөшүүрэг. Эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоогоо бэхжүүлж, эмийн үнийн хөөрөгдөл, тендерийн будилааныг буулгах гэх мэт ажлыг хийж, 2026 онд эмч нарын цалинг 3 сая төгрөгт хүргэхээр үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх санал тавьж байгаа" гэсэн юм.

Comments


bottom of page