top of page

Энэ амралтын өдрөөс хүйтний эрч эрс чангарна

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 28
  • 1 min read

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа.

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15...-20 градус.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.


ree

Comments


bottom of page