top of page

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Вакцинжуулалт хийгээгүй синцитиал вирусийн халдвар 20-30 хувийг эзэлж буй нь нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлж байна

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 24
  • 1 min read

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуугийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр, Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг өнгөрсөн зунаас эхлэн авсан. Зургаан настнуудад урд өмнө байгаагүй өргөн хүрээнд буюу 97 хувийг вакцинжуулалтад хамруулсан. Сүүлийн хоёр жилд томуугийн А хүрээний дэгдэлт болоогүйтэй холбоотой сүргийн дархлаа тогтоогүй нь томуугийн А хүрээний дэгдэлт гарах нэг шалтгаан болж байна.

Бид А хүрээний хоёр цэнт вакциныг сонгосон. Өнгөрсөн зунаас эхлэн намар хүртэл дэлхий даяар А хүрээний томуугийн вирус хувьсалд орж, дэд бүлэг болох К хүрээний томуугийн вирус болж, вакцинжуулалтыг тойрон гарах эрсдэл үүсэж байна. Хэдий тийм ч томуугаар өвчилсөн хүүхдүүдийн нөхцөл байдлыг харахад 60-70 хувь нь вакцин хийлгээгүй байна. Мөн вакцинжуулалт хийгээгүй синцитиал вирусийн халдвар 20-30 хувийг эзэлж буй нь нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлж байна. 


ree

Comments


bottom of page