Я.Содбаатар: Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэнэ
- Mar 27
- 1 min read
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын нийгэм эдийн засаг, дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас эдийн засагт ирж байгаа хүндрэл, нөгөө талдаа парламентын үйл ажиллагаа гацаж байгаа асуудал зэргийг олон талаас нь авч хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө намын Удирдах зөвлөлд өгсөн. Үүнийг Удирдах зөвлөл хэлэлцэж, түүнийг хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу асуудлыг авч хэлэлцэхээр боллоо. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлийн улс төрийн шийдвэрийг авч хэлэлцэнэ. Эхлээд хуулийн дагуу Засгийн газрын тэргүүн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрийг УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар авч хэлэлцэнэ.




Comments