Өмнөговь аймгийн ЕБС-ийн бүх сурагч ҮДИЙН ХООЛ хөтөлбөрт хамрагдахаар болжээ
- Эрдмийн далай сонин
- 6 days ago
- 1 min read
Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн дунд сургуулийн бүх сурагчийг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах төсвийг ИТХ-аар баталжээ.
Улсын төсвөөр 1-5-р ангийг сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулдаг билээ. Тэгвэл Өмнөговь аймаг нь 2021 оноос орон нутгийн төсвөөр 6-7-р ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулсан бөгөөд ирэх оноос 8-12-р ангийн сурагчдыг хамруулахаар орон нутгийн төсөвтөө тусгаж, баталсан байна.




Comments