top of page


Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрэхийг та бүхэн харууллаа
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ. Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо э


Э.Бат-Үүл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн ард ерөнхийлөгчийг Г.Занданшатар хатгаж байгаа
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулж, улс төрийн нөхцөл байдал болон парламентын засаглалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр эрх баригч нам болох Монгол Ардын Нам томоохон авлигын хэргүүдийг хаахын тулд дарангуйллын шинжтэй тогтолцоо руу шилжих эрсдэл бий гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн сүүлийн үед их наядаар яригдаж буй хэргүүд нь нам доторх бүлэглэлүүдийн зөрчлөөс үүдэн ил болж байгаа мэдээлэл гэж тайлбарлав. Түүний хэлснээр


Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
"Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ыг баталлаа. Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн ава


П.Наранбаяр: Тухайн сургуулиуд энэ дээрэлхэлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгааг судлуулж арга хэмжээ авах болно
Бидэнд бодлого байхгүйдээ биш үүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй нь асуудал болоод байна. Хүүхдүүдийн 79 хувь нь дээрэлхэл байдаг, 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсан. Сургуулийн соёлыг бүрдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой. Бусдыг дээрэлхэх доромжлох хэцүү нөхцөл байдлыг үүсгэмээр байна. Өөрөөр хэлбэл зөвийн ноёлол бий болгомоор байна. Хэн нэгэн бусдыг дээрэлхэх үед бусад нь дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй. Нэгэнт ийм хэрэг гарсан тохиолдолд


Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно
Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ хуралдаанар Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа. Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амиа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэ


Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмү


Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор


"Хүү маань зодуулснаас гар, хөлийн савхан яс хугарч, мэс засалд орсон"
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн орчинд сурагчид нэгнийгээ зодож, хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг өмнө нь үйлдэгдсэн талаар өөр нэгэн хохирогч хүүгийн гэр бүлээс мэдээлэл өглөө. Хохирогч хүүгийн аав : Манай хүүг зодсон хэрэг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөртэй холбоотой хэрэг биш. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр өөр ангийн хүүхдэд зодуулж, бие махбоддоо хүнд гэмтэл авсан. Зодуулсны улмаас хүүгийн маань гар, хөлийн с


Цахим орчинд нийтлэгдсэн зодооны бичлэгтэй холбоотой хүүхдүүдийг шалгаж байна
Өнгөрсөн шөнө /2026.03.09/ өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхэж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаад байна. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "Энэхүү бичлэг нь өнгөрсөн шөнө /2026.03.09/ олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Харин уг хэргийг Цагдаагийн ерөнхий газраас /2026.03.06/-д илрүүлэн шалгаж эхэлсэн. Хэрэгт хувийн болон улсын сургуулийн найман хүүхдийг холбогд


П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг сошиал сүлжээнд нэвтрэхийг хязгаарлах хуулийн төсөл өргөн барина
Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж буй ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодруулга авлаа. Тэрбээр “Үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхдүүд хоорондын дарамтын асуудал боловсролын салбарт хурцаар яригдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аюулгүй цахим орчны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг
bottom of page