top of page


Орон нутгийн эмч нар цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарал бэхлэх мэс засал хийж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна. Уг ажлын үр дүнд Цэргийн төв эмнэлгээс гадна Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг хийж эхэ


"Эрчим хүчний салбарынхан цалин нэмэхийг шаардаж ажил хаялт зарлана"
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.03.19/ эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ, 2026–2027 оны хамтын хэлэлцээрийг өмнөх тохиролцооны дагуу 2025 оны аравдугаар сард эхлүүлэх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэв. Талууд хэлэлцээрийн хүрээнд албан ёсны гурван удаагийн уулзалт, албан бус


Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө. Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас ал


16 настай хохирогчийн ээж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа
16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан байдаг. Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болж шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг мөн цагаатгах шийдвэрийг гаргасан. Харин гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Д


УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ХҮН нам агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн П.Ганзориг " ХҮН намын зөвлөл хаврын чуулганаар их хурал, засгийн газрын түвшинд, УИХ дахь байнгын хороо, бүтцийн байгууллагуудын түвшинд ямар бодлого чиглэл барьж ажиллах вэ гэдгээ хэлэлцлээ. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл, Боловсролын сайд өргөдлөө өгсөн асуудал дээр мэдээлэл солилцсон. 2024 оны сонгуулиар ХҮН намаас 8 гишүүн сонгогдож, хамтарсан засгийн газарт аж


Өмнөговьд хорт хавдрын өвчлөл, нас баралт улсын хэмжээнд хамгийн бага байна
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллажээ. Өмнөговь аймаг нь Монгол орны хамгийн том газар нутагтай аймгийн нэг. Нийт хүн амынх 64 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг. Аймгийн эрүүл мэндийн салбарт 1233 ажилтан ажиллаж байгаагаас 23.9 хувь нь эмч, 20.6 хувь нь сувилагч байна. Хүний нөөцийн бүрдүүлэлт 86 хувьтай. Аймгийн хүн амын дундаж наслалт 73.7 байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.3, эрэгт


Ховд аймагт менингоккоккт халдварын тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалт тогтоолоо
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ. Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын 7-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн ЕБС, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ болон бүх төрлийн дугуйланг гуравдугаар сарын 13-ны гуравдугаар сарын 27-н


"Алдар" спорт хорооны 80 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй хурандаа О.Гүндэгмаа боллоо
Монгол Улсын спорт олимпизмын 70 жилийн түүхэнд долоон удаа зуны олимпын наадамд хүч сорьж, "Бээжин-2008" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, шар тивийн наадмын медалийн арвин цуглуулгатай шилдэг тамирчдын нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд хүчин зүтгэж, дэлхийн тамирчдын эгнээнд нэгдсэн шилдэг буудагч түүнд хурандаа цол олгожээ. О.Г


Хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна
Хүний эрхийн үндэсний комисс-ын мэдээлснээр сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо 2021 онд 278 байсан бол 2025 онд 436 болж өсжээ. Мөн хүүхдийн амиа хорлолтын тохиолдол 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна. Харин гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83 байсан бол 2024 онд 111 болж өссөн бол гэмт хэргийн улмаас


9 аймагт цас орж, шуурга болж байна
ОБЕГ-аас тодруулснаар өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар дараах аймаг, сумдуудад цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Тодруулбал, одоогийн байдлаар Архангай аймгийн Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур сум, Баянхонгор аймгийн Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт, Булган аймгийн Рашаант, Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Бугант, Мандал, Орхон, Төв аймгийн Баянчандмань, Жа
bottom of page