top of page


Сүхбаатарын талбайд он дуустал өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд урлагийн тоглолттой
“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жи


"Ноцтой зөрчил илэрсэн ШТС-уудыг шалгаж байна"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин: -Монгол Улсын өдрийн хэрэглээг хангахад 34 вагон шатахуун шаардлагатай. Гэтэл сүүлийн үед 34 вагон огт орж ирээгүй есөн өдөр байсан. Үүний улмаас нөөц бүрдүүлэх боломжгүй болж, хилээр орж ирсэн вагон бүрийг шууд түгээлтэд гаргаснаар хомсдол үүсэж, дугаарлалт буурахгүй байна. ОХУ-тай хийсэн Засгийн газар


Хурандаа Д.Манлайбаатар: Цэргүүд камергүй өрөөнд дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна
Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хурандаа Д.Манлайбаатар "Нэр бүхий иргэн, мэдээллийн сайтад өчигдөр 23:00 цагийн орчимд мэдээллийг нийтэлсэн. Бид цочирдсон. Ингээд ЦЕГ, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авлаа. ХЭҮК-той хамтран ажиллаж байна. Мэдээллийг авсан даруй манай албан хаагчид дотоод хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Хугацаат цэрги


Цэрэг дэглэсэн хэрэгт хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгов
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2025.12.24/ дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар ас


Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
Шатахууны хомсдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс шатахууны хомсдолтой байгаад уучлал хүсье. ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 автобензинийн хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 шатахууны хувьд нэгдүгээр


УИХ дахь МАН-ын бүлэг "татварын багц хууль"-д өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Өнөөдөр /2025.12.22/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах хуваарьтай. Энэ дагуу МАН-ын бүлэг шийдвэрээ танилцууллаа. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Учир нь Татварын багц хууль буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татварт өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн байна.


Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч


Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна. Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 202


М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэ


Ирэх Даваа гаригт бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. УИХ -ын 2007 оны наймдугаар сарын 16-нд арванхоёрдугаар сарын 29 -ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Тиймээс ирэх Даваа гариг бүх нийтээр амарна.
bottom of page