top of page


Дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэрт гаргалаа
Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа. Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувь


ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрч, гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгасан байна.


Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий
ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.12.10/ ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийв. -Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжи


Бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улиралтай. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан. Тиймээс бага ангийн сурагчид энэ сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарна. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амрах юм. Ахлах ангийнхан мөн адил арванхоёрдугаар сарын 22-ноос амрах ч амр


Томуугийн өвчлөлийн хувь буурах хандлагатай байгаа ч эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо өсжээ
ЭрУлсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцжээ. Нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулсан байна. Тэрбээр өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ. Түүнчлэн, томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай туслам


Фабрико Андраж: Тийм цохилтоос тэсээд босоод ирдэг хүнтэй амьдралдаа учирч байсангүй
Тайланд улсад болсон "ONE Championship" тэмцээний 66 кг жинд манай улсын тамирчин, холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргилд ялагдсан Бразилын тамирчин, Дэлхийн аварга Фабрико Андраж өөрийн инстаграмм хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр "Дараагийн удаа энэ залууг заавал дуусгана. Тоглоом ч үгүй, ингэж цохилт даадаг, ийм тэсвэртэйгээр тийм цохилтоос тэсээд босоод ирдэг хүнтэй амьдралдаа учирч байсангүй. Дараагийн удаа илүү бэлтгэлтэй ирж аваргын бүсээ авна аа" гэжээ.


УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Улсын төсвийн орлого тасарч байна
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: "Улсын төсвийн орлого тасарч байна. 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан. Өнөөдөр зах зээл дээр нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас бага байгаатай холбоотойгоор төсвийн орлого тасарч байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санхүүгийн нөхцөл байдлын талаарх Сангийн яамны мэдээллийг сонсоно. Мөн Монголбанкнаас шаардлагатай мэдээллүүдийг сонсохоор төлөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногийн хуралдааны товд о


Татварын өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг Сангийн яамнаас онцлов
УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар тө


Монгол оюутан АНУ-д хүчингийн хэрэгт буруутгагджээ
Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Энхбаярын Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ. АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн байна. Э. Билгүүн нь бие махбодын хувьд эсэргүүцэх чадваргүй, зөвшөөрөл өгөх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж онцлон тэмдэглэсэн байна.


Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.05/ боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн 2026 оны төсвийг хэлэлцэж, төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төг
bottom of page