top of page


Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтүүд оржээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын в


Засгийн газар дэд сайд нарын албан тушаалыг сэргээх үү?
Засгийн газрын түвшинд 2026 он гарахад 16 яаманд дэд сайд томилох бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд мэдээлэл тарлаа. Хуульд зааснаар дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шууд томилох боломжтой бөгөөд энэ нь эрх баригч хүчин болон хамтран ажиллаж буй намуудын хоорондын тохироо, улс төрийн зөвшилцлөөс шалтгаална. Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь “ Дэд сайдын албан тушаалыг сэргээхэд саадгүй, УИХ-тай зөвшилцөх боломжтой ” хэмээн мэдэгдэж ба


Цалин, тэтгэврийг тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.12.09/ улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд: • Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах; • Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах; • Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн


ЗГ: Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр тэмдэглэхгүй
Сангийн сайд Б.Жавхлан: -Хэмнэлтийн хууль дөрөв дэх жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэ хуулийг нарийн чанд сахиж ажиллах шаардлагатай. Үлдсэн хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотойгоор зардлуудаа эрэмбэлж, цалин болон нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, салбаруудаас Онцгой байдлын ерөнхий газрын зохих зардлууд, хөрөнгө оруулалтууд, эрүүл мэндийн салбар зэрэг зардлуудыг тэргүүн ээлжинд саадгүй санхүүжүүлэх үүрэг өглөө. Засгийн газраас


Дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэрт гаргалаа
Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа. Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувь


ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрч, гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгасан байна.


Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий
ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.12.10/ ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийв. -Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжи


Бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улиралтай. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан. Тиймээс бага ангийн сурагчид энэ сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарна. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амрах юм. Ахлах ангийнхан мөн адил арванхоёрдугаар сарын 22-ноос амрах ч амр


Томуугийн өвчлөлийн хувь буурах хандлагатай байгаа ч эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо өсжээ
ЭрУлсын их хурал дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцжээ. Нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулсан байна. Тэрбээр өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотгожээ. Түүнчлэн, томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай туслам


Фабрико Андраж: Тийм цохилтоос тэсээд босоод ирдэг хүнтэй амьдралдаа учирч байсангүй
Тайланд улсад болсон "ONE Championship" тэмцээний 66 кг жинд манай улсын тамирчин, холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргилд ялагдсан Бразилын тамирчин, Дэлхийн аварга Фабрико Андраж өөрийн инстаграмм хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр "Дараагийн удаа энэ залууг заавал дуусгана. Тоглоом ч үгүй, ингэж цохилт даадаг, ийм тэсвэртэйгээр тийм цохилтоос тэсээд босоод ирдэг хүнтэй амьдралдаа учирч байсангүй. Дараагийн удаа илүү бэлтгэлтэй ирж аваргын бүсээ авна аа" гэжээ.
bottom of page