top of page


УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Улсын төсвийн орлого тасарч байна
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: "Улсын төсвийн орлого тасарч байна. 2025 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан. Өнөөдөр зах зээл дээр нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас бага байгаатай холбоотойгоор төсвийн орлого тасарч байгаа юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санхүүгийн нөхцөл байдлын талаарх Сангийн яамны мэдээллийг сонсоно. Мөн Монголбанкнаас шаардлагатай мэдээллүүдийг сонсохоор төлөвлөсөн. Тиймээс энэ долоо хоногийн хуралдааны товд о


Татварын өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг Сангийн яамнаас онцлов
УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар тө


Монгол оюутан АНУ-д хүчингийн хэрэгт буруутгагджээ
Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Энхбаярын Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ. АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн байна. Э. Билгүүн нь бие махбодын хувьд эсэргүүцэх чадваргүй, зөвшөөрөл өгөх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж онцлон тэмдэглэсэн байна.


Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.05/ боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн 2026 оны төсвийг хэлэлцэж, төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төг


Н.Учрал: Ахмадуудад сар бүр ирж байгаа ачааллыг бууруулах хэрэгтэй
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзав. Тэрбээр "Иргэд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөртөө өгч, үлдсэн 17 хувиар бусад зардлаа санхүүжүүлж байгаа. Бид иргэдийн хүсэл хэрэгцээг хангасан байдлаар хуульд заасны дагуу индексээр тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй байна. Иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгох буюу 36 сарын хугацаатай болгох талаар санал санаачилга өгч


"Танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоо"
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр (2025.12.05) ажиллав. Нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгох


Ирэх долоо хоногт бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэнэ
Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлий


ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт нэг удаа сүү өгнө
2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг ЕБС-ийн 1-5 дугаар ангид суралцаж буй нийт хүүхдэд долоо хоногийн нэг өдөр сүү өгөхөөр батлуулжээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа "Нийслэл 2024 оноос эхлэн туршилтын хугацаанд 13 сургуулийн 19,300 хүүхдэд 7 хоногийн 3 өдөрт сүү өгч туршиж үзлээ. Тус туршилтыг харахад хүүхдийн хэвийн өсөлт хөгжил буюу шүд цооролт, ясны сийрэгжилт багасах болон хичээл номдоо явах дуртай байх зэрэг олон давуу байдал харагдаж байна. Олон улсын туршла


"Шинэ Улаангом" захыг 3 тэрбум төгрөгөөр дахин барина
Ахуйн гал түймрийн улмаас шатсан "Шинэ Улаангом" захыг дахин барихад зориулж, Увс аймгийн 2026 оны төсөвт гурван тэрбум төгрөг тусгажээ. Галын улмаас олон айлын амьжиргаа, жижиг, дунд бизнес эрхлэгчид хохирсон тул ийнхүү шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгаад байна. Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах "Шинэ Улаангом" захад 2025 оны 11-р сарын 25-ны өдөр гал гарч, бүрэн шатсан. Тус захад нийтдээ 280 гаруй худалдаа эрхлэгч лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан


"Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болголоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбог
bottom of page