top of page


Маргаашаас ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна
Өнөөдөр /2026.03.10/ цаг агаар тогтуун, өдөртөө ихэнх нутгаар дулаан байх ч маргааш буюу гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ гэдгийг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, маргаашаас нийт нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна. Улмаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байгаа аж. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бу


"Бүх шатны Засаг дарга нар хүн хариуцаж, иргэдээ ядуурлаас гаргах үүрэг хүлээнэ"
Засгийн газар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, иргэдээ ядуурлаас гаргах зорилго тавин ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр /2026.03.06/ Ерөнхий сайд Г.Занданшатар, Ядуурлыг бууруулах үндэсний санаачилга өрнүүлж, Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийг дэмжинэ. Энэ хүрээнд татвар, зээлийн таатай нөхцөл бүрдүүлэх, ажлын байр бий болгох цогц төлөвлөгөө хэрэгжуүүлнэ. Залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмж


С.Шаарийбуу: Төр миний төлөө ажиллах болсонд сэтгэл өндөр байна
Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна. Энэ талаар Гавьяат багш С.Шаарийбуу мэдээлэл өглөө. -Тэрбээр хүн хүний хүчинд, гол эргийнхээ голдирлоор явдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай уулзах гэж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Миний хувьд Монголын төрд анх удаа хандсан. Сайхан хүлээж авч шуурхай ши


Корнеллийн их сургуульд суралцаж байсан монгол оюутанд хүчингийн хэргээр найман жилийн хорих ял оноолоо
Томпкинс тойргийн шүүхээс түүнд нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэгт 8 жил, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт мөн 8 жилийн ял тус тус оноосон байна. Шүүх эдгээр ялыг зэрэг эдлүүлэх шийдвэр гаргасан тул тэрбээр нийтдээ 8 жил хорих ангид ял эдэлнэ. Прокуроруудын зүгээс анх хүчингийн хэрэгт 15 жил, хулгайн хэрэгт 10 жилийн ял оноох санал гаргасан байжээ. Тэд хохирогчид учруулсан “их хэмжээний, хэмжиж баршгүй сэтгэл санааны хохирол” болон яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйг


Тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмүүдийг чанартай, боломжийн үнээр шууд нийлүүлэх боломж бүрдлээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэг эх үүсвэрээс шууд худалдан авах б


Б.Энхбаяр: Гал морин жил авлигын эсрэг ёс зүйн хувьсгал хийх үе байх ёстой
МАН-ын хоёрдугаар бага хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулж, авлигын эсрэг тэмцэл, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Манай намын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан олон хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан. Ийм нөхцөлд бид зарчмын өөрчлөлт хийх цаг болсон. 1990 оны гал морин жил ард


Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах хамтарсан төсөл хэрэгжинэ
Монголчуудын дунд элэгний өвчлөл, тэр дундаа вирусийн шалтгаант гепатит нь олон арван жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа гепатит дельта вирус (HDV) нь гепатит B вирусийн халдвартай хавсарч илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, богино хугацаанд элэгний дутагдал, элэгний хатууралд хүргэх өндөр эрсдэлтэй гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсад HDV-ийн тархалт өндөр байгаа хэдий ч энэ чиглэлийн иж бүрэн судалгаа, өргөн хүрээт


"ЭТТ" ХК нийт хувьцаа эзэмшигчдэдээ ₮786.6 тэрбумын ногдол ашиг тараана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж ажиллалаа. 2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан хэдий ч борлуулалтыг тасралтгүй хэви


АН: Эдийн засгийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдийг хаврын чуулганаар өргөн барина
Ардчилсан Нам-аас “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2026.02.26/ зохион байгуулж, цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон намын дотоод шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг өөрчлөлт гарч, бодит орлого буурсан гэж дүгнэв. Түүнчлэн авлигын нөхцөл байдал дордож, Монгол Улс авлигын индексээр сүүлийн 10 жилд 50 байр, зөвхөн өнгөрсөн нэг жилийн хуга


"Удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн"
Улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн эмч, ажилтнууд өнөөдөр /2026.02.26/ эмнэлгийн удирдлагын тогтворгүй байдал, улс төржилтөөс үүдэн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй нөхцөл бүрдсэн талаар мэдээллээ. УНТЭ нь өдөрт дунджаар 1200 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөр бүр 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллаг
bottom of page