top of page


П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2025.01.07/ Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилжээ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм. П.Дэлгэрнаран өмнө нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,-"Автобус-3" компанийн захирал, "Авто


Сүүлийн 24 цагт улаанбурханы есөн тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас таван хүүхэд эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэгтэй улаанбурхан өвчний нөхцөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүүхдүүд эмчлүүлдэг. Томуугийн


Х.Булгантуяа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул шүүхээс түүнийг албадан ирүүлж магадгүй байна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар


16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, дахин шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэгт гарсан байдаг. Улмаар прокуророос тухайн хэрэгт Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1, 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэ


Маргаашаас төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна
Энэ сарын 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3,4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38


Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх


Хавдар судлалын үндэсний төвийн, робот мэс засал хийсэн багт батламж гардууллаа
Өнгөрсөн Бямба гаригт Хавдар судлалын үндэсний төвд анх удаагаа робот мэс заслын эмчилгээг хийсэн юм. Ингэснээр Монгол улс энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлсэн 70 дахь орон болсноо зарласан. Гурван жилийн турш бэлтгэлээ хангасны үр дүнд түүхийн шинэ хуудсыг эргүүлэн, Эрүүл мэндийн салбар тур дундаа Мэс заслын эмчилгээнд маш том ахиц дэвшлийг авчирсан баг хамт олонд салбарын яам хүндэтгэл үзүүллээ. МОНГОЛ УЛСАД РОБОТ МЭС ЗАСАЛД ОРОЛЦСОН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 1. Монгол Улсын Их Хур


Энэ онд бүх нийтээр АМРАХ ӨДРҮҮД
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан, жил бүр тодорхой тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг билээ. Тэгвэл 2026 онд бүх нийтийн амралтын өдрүүд хэрхэн тохиож буйг та бүхэнд танилцуулж байна. 2-р сарын 18, 19, 20-нд /Шинийн 1, 2, 3/ 3-р сарын 8 /Мартын-8/ 5-р сарын 31 зуны тэргүүн сарын шинийн 15 /Бурхан багшийн дүйчэн өдөр/ 6-р сарын 1 /Хүүхдийн баяр/ 7-р сарын 10-15 /Үндэсний их баяр наадам/ 11-р сарын 10 өвлийн тэргүүн сарын шинийн н


Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр Мягмар, Лхагва


ШЕЗ-ийн даргаар П.Золзаяаг сонгожээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяаг сонгожээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан байдаг. Мөн Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.01.02/ болж, гишүүн П.Золза


Төрийн албан хаагчдын урамшуулалд 200 тэрбумыг олгоно
Сангийн яамнаас төрийн албан хаагчдын жилийн эцсийн бүх урамшууллыг өнөөдөртөө /2025.12.31/ багтан шилжүүлж дуусгана гэж мэдээлэв. Хэдхэн өдрийн өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай мэдээлэхдээ "Төсвийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын жилийн эцсийн цалин, урамшуулал болох нийт 200 тэрбум төгрөгийг 2026 оны эхний улиралд багтаан олгохоор байна" гэдгийг онцолж байсан юм. Төрийн сангийн гүйлгээ 2025 оны арванхоё


2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний төлбөр хураамжийг нэмэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, засаг дарга нарт хориглох шийдвэрийг гаргажээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, то


Бортээг, Олон-Овоот ордын хуримтлалаас нэг сая төгрөгийн ногдол ашгийг 1.8 сая иргэнд олгоно
Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар баталлаа. Төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн танилцууллаа. Тэрээр, "Төлөвлөгөө үндсэндээ дөрвөн гол бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нийт 80 гаруй арга хэмжээг багтаасан. Нэгдүгээрт, инфляцын дарамтгүй, тогтвортой орлоготой иргэн. Хоёрдугаарт, бизнесийн эрх чөлөөг хангах чиглэлийн үйл ажиллагаа. Гуравдугаарт, хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр. Дөрөвдүгээрт, сөрөн


"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөр
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Мөнгөн шөнө" цэнгүүнийг өнөөдөр /2025.12.31/ төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна. Энэ жил "Бүтээлч хот-шинэ Улаанбаатар” уриан дор нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, соёл, урлаг, технологийн өндөр түвшний хот болгон хөгжүүлэх зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах юм. Энэ удаагийн "Мөнгөн шөнө" цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.


Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Авто машин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж барагдуулахыг АТҮТ-өөс анхаарууллаа. Учир нь 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм. Түүнчлэн иргэд та бүхэн www.ezam.mn системд нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, хялбара


Б.Энхтүвшин: Нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээллээ. Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хэмжээ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцын дараалал буурахгүй байсан. Харин өнөөдрөөс харьцангуй багасаж байна. Сарын сүүлээр нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон яамны ажилчид бид өнгөрсөн шөнө 03:00 цаг хүртэл


АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилно
Авто тээврийн үндэсний төвийн даргаар Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг томилох саналыг ТӨБЗГ-ын даргад хүргүүлжээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичиг өгсөн байна. Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж бай


Ж.Чинбүрэн: ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтад орохгүй алдагдсан нь үнэн
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн : Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй.


120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх,


Дэд сайд нарын асуудлаар МАН, АН ажлын хэсэг байгууллаа
МАН-ын дарга, Ардчилсан намын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх юм байна. Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц
bottom of page