top of page


Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгджээ
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгджээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 20


Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардууллаа
Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлджээ. Тус наадамд оролцох Монголын тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпын хорооны “Олимпик хаус”-т боллоо. Тус үйл ажиллагаанд олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчдаас гадна ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан оролцов. Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин өвлийн долоон спортын 16 төрөлд,


Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нут


"Эмч бэлтгэдэг сургуулиудаас харьяа эмнэлэгтэй байхыг шаардана"
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллажээ. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм.Тус эмнэлэг нь боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрд


Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан. Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны арван хоёрдугаар сарын 08-12-нд зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоол баталсан юм. УИХ-ын Түр хороо Оюутолгойн хөрөнгө ору


Энэ онд нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх байршлууд
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудад газар чөлөөлөлт үргэлжлэх юм. Дэд төвүүдийн газар чөлөөлөлт: СХД-ийн 8 дугаар хороо


Б.Цэнгэл: Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилна
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр /2025.1.7/ төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн компаниудыг удирдан чиглүүлж байсан. Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу Засгийн газар шийдвэр гаргаж баялгийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол ХХК“ нэгдлийн харьяа руу Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэг


П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2025.01.07/ Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилжээ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм. П.Дэлгэрнаран өмнө нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,-"Автобус-3" компанийн захирал, "Авто


"Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учир дархлаажуулалтыг эрчимжүүлнэ"
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурал болсон байна. Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний 24 цагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байгаа нь товлолын вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж бай


Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо 13.5 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх мөнгөн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг тул даатгуулагч 792.000 төгрөгөөс 13.5 хувиар тооцон төлөх юм.


Николас Мадуро: Би гэм буруугүй. Энэ бол Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг хянах гэсэн оролдлогын халхавч
АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бөгөөд Манхэттэн дэх анхны шүүх хурал нь болов. Тэрбээр шүүх хурлын үеэр өөрийгөө АНУ-ын хар тамхитай холбоотой хэргүүдэд буруугүй гэдгээ мэдэгдлээ. Мадуро "Би гэм буруугүй. Би гэмт хэрэг хийгээгүй. Би шударга хүн. Би улсынхаа ерөнхийлөгч хэвээр байна" гэв. Мадурогийн гэргий Силия Флорес мөн гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товложээ. Шүүх хурал хагас цаг үргэлжилсэн бөгөө


Хөрш айлынхаа эхнэр, хүүхдийн амь насанд хүрчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэрт 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, дөрвөн настай охины биед халдаж амь насанд хүрсэн хэрэг энэ сарын 4-нд болжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэр, Дунд дарь эхийн …тоотод "Манай эхнэр нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 48 настай эрэгтэй


АИ-92-ыг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байхаар тогтлоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байгаа бөгөөд АИ-92 автобензин 215 вагон буюу 12900 тонн, АИ-95 автобензин дөрвөн вагон буюу 240 тонн, дизель түлш нь 532 вагон буюу 31920 тонн, ТС-1 онгоцны түлш 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байгаа аж. Он гарснаар эхний таван өдөрт нийт 15


Сүүлийн 24 цагт улаанбурханы есөн тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас таван хүүхэд эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэгтэй улаанбурхан өвчний нөхцөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүүхдүүд эмчлүүлдэг. Томуугийн


Х.Булгантуяа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул шүүхээс түүнийг албадан ирүүлж магадгүй байна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар


16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, дахин шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэгт гарсан байдаг. Улмаар прокуророос тухайн хэрэгт Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1, 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэ


Маргаашаас төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна
Энэ сарын 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3,4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38


Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх


Хавдар судлалын үндэсний төвийн, робот мэс засал хийсэн багт батламж гардууллаа
Өнгөрсөн Бямба гаригт Хавдар судлалын үндэсний төвд анх удаагаа робот мэс заслын эмчилгээг хийсэн юм. Ингэснээр Монгол улс энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлсэн 70 дахь орон болсноо зарласан. Гурван жилийн турш бэлтгэлээ хангасны үр дүнд түүхийн шинэ хуудсыг эргүүлэн, Эрүүл мэндийн салбар тур дундаа Мэс заслын эмчилгээнд маш том ахиц дэвшлийг авчирсан баг хамт олонд салбарын яам хүндэтгэл үзүүллээ. МОНГОЛ УЛСАД РОБОТ МЭС ЗАСАЛД ОРОЛЦСОН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 1. Монгол Улсын Их Хур


Энэ онд бүх нийтээр АМРАХ ӨДРҮҮД
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан, жил бүр тодорхой тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг билээ. Тэгвэл 2026 онд бүх нийтийн амралтын өдрүүд хэрхэн тохиож буйг та бүхэнд танилцуулж байна. 2-р сарын 18, 19, 20-нд /Шинийн 1, 2, 3/ 3-р сарын 8 /Мартын-8/ 5-р сарын 31 зуны тэргүүн сарын шинийн 15 /Бурхан багшийн дүйчэн өдөр/ 6-р сарын 1 /Хүүхдийн баяр/ 7-р сарын 10-15 /Үндэсний их баяр наадам/ 11-р сарын 10 өвлийн тэргүүн сарын шинийн н
bottom of page