top of page


Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.4 сая болгож бууруулжээ
Малайз улсын холбооны шүүх өнөөдөр /2026.01.20/ 09:00 цагт тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцууллаа. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн талаар Гадаад


Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус шүүхэд яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун д


Дубай руу аялсан дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулжээ
Нийслэл болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр, ажлаа хаяад Дубай руу аяллаар явсан тухай асуудал олон нийтийн анхаарал татах үйл явдал байсан. Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна" гэдгийг тодотгоод Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг б


“ThunderZ-ийн “Гэгээн” уран бүтээл цацагдсанаас хойш "Оройгүй сүм" роман хамгийн их борлуулалтай номоор нэрлэгдэж байна
“ThunderZ-ийн “Гэгээн” шинэхэн уран бүтээл тав хоногийн дотор Youtube хуудсанд 2 сая үзэлт аваад байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” роман номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай ном болжээ. Мөн “Оройгүй сүм” романы аудио хэлбэрийг сонсох сонсогчдийн тоо ч нэмэгдэж байна. Тухайлбал, Интерном номын дэлгүүрийн энэ долоо хоногийн хамгийн их борлуулалттай номоор “Оройгүй сүм роман”то


Цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардлыг хязгаарлах чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулна
2025 оны гуравдугаар улирлын байдлаар иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд 2.7 дахин өссөн байна. Үүний дотор хэрэглээний зээлийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрч, 2.2 дахин нэмэгдсэн нь иргэдийн орлогын өсөлтөөс 4–5 дахин хурдтай тэлсэн үзүүлэлт болжээ. Эдгээр тоон мэдээлэл нь хэрэглээний зээлийн өсөлт энгийн өсөлт бус, харин Монгол Улсын нийт өрхийн санхүүгийн зан төлөв хуримтлалд бус, зээлд тулгуурласан хэв маягт ш


Санхүүгийн ойлголт тааруугаас иргэдийн дунд хүүгээ урьдчилж авчихлаа гэх бухимдал үүсэж байна
Ахмадуудын дунд тэтгэврийн зээлийг тойрсон ойлголтын зөрүү үүссэнтэй холбоотой Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжин дараах тайлбарыг өглөө. Ахмадууд тэтгэврийн зээлийг ирээдүйд авах тэтгэврээ урьдчилж авч байна гэж буруу ойлгодог. Үнэн хэрэгтээ тэтгэврийн зээл нь банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс гардаг зээлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс хадгаламжийн хүү, инфляци зэргээс шалтгаалж зээлийн хүү тогтдог. Иргэд сарын тэтгэврээ зээлэх хугацаагаараа үржүүлж, гар дээр ирэх м


Өвлийн улиралд талаас дээш шатахуунтай байлгаж хэвшээрэй
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч -35 хэм гарч, гадаа хучлагагүй хонуулсан автомашин хөлдөх, царцах асуудлууд үүсч байна. Иймд хөлдүү машинаа хэрхэн асаах талаар зөвлөгөөг хүргэж байна. Гадаа хонуулсан машин асаах дараалал: -Хаазан дээр гишгэлгүй START BUTTON дээр дарж ON горимоор 20 секунд байлгаж, идэвхгүй болсон аккумляторын цэнэгийг сэргээж өгнө -Буцааж OFF болгоод, машинаа асаана. Ингэхдээ мэдээж паараа AUTO горимд шилжүүлнэ. Учир нь мотор халаагүй учраас радиаторын х


“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар
Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилг


Он гарснаас хойш хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар 400 гаруй зөрчил илрүүлжээ
Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюунд суурилсан хяналтын камерын системийн тусламжтай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхлээд байна. ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Бид 2024 оноос авто замын камержуулалтын ажлыг хийж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сар гэхэд камер


“Иргэд оноо цуглуулж, цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлнэ”
Улаанбаатар хотын иргэд ногоон оноо цуглуулж, цахилгааны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А. Амартүвшин өнөөдөр /2026.1.15/ мэдээлэл хийв. Тэрбээр “Иргэн, хороо, дүүргийн хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын хөгжил, аюулгүй байдалд ахиц дэвшил гарна. Ногоон онооны тухайд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд автобус, скүүтэр, цахилгаан, дулаан, түлш, хогны төлбөр, СӨХ-ийн төлбөрийн хөнгөлөл
bottom of page