top of page


"26 гаалийн улсын байцаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн, шалгаж байна"
Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс гаалийн алба хаагч нартай холбоотой хариуцлагын асуудал, зарим алба хаагчийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн асуудлаар өнөөдөр /2026.01.15/ тус хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нийт 26 албан хаагчийг гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас түр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Гаалийн ер


О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан
АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дүрмийн бүртгэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан. АН-ын шинэ дүрмийн бүртгэлийн дагуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэ


Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
Өнөөдөр буюу 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нут


Т.Аубакир: Тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэх тухай ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан
2026 онд ахмадуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Улсын хэмжээнд 537 мянган тэтгэвэр авагч бий бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 474.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Шинэ он гарсаар ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакиртай уулзжээ. Сайд Т.Аубакир, Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан. 2026 оныд Бортээ


Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн нэгдүгээр сарын 10-нд эхэлсэн. 14 дэх удаагийн тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгаран өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцохдоо "Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил


Боловсролын сайд П.Наранбаяр: Монгол сурагчид англи хэлний мэдлэгээрээ 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн
Хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKT” онлайн англи хэлний сургалтын төсөл өнөөдөр /2026.1.13/ нээлтээ хийв. Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ “Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжилд англи хэлийг дэлхийн нийтийн мэдээллийн хэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Англи хэлийг зөвхөн нэг хичээл биш дэлхийд гарах цонх гэдгээр нь харах хэрэгтэй. Нийгмийн хөгжлийг дагаад боловсрол, хөдөлмөрийн зах зээл олон улсын хамтын ажиллагааны бүхий л салбарт англи хэлийг нэхдэг болж байгаа.


Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгджээ
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгджээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 20


Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардууллаа
Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлджээ. Тус наадамд оролцох Монголын тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпын хорооны “Олимпик хаус”-т боллоо. Тус үйл ажиллагаанд олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчдаас гадна ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан оролцов. Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин өвлийн долоон спортын 16 төрөлд,


Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нут


"Эмч бэлтгэдэг сургуулиудаас харьяа эмнэлэгтэй байхыг шаардана"
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллажээ. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм.Тус эмнэлэг нь боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрд
bottom of page